Хэдэн зуугаас хэдэн саяараа бүлэг болон амьдардаг шавьжны аймгийн томоохон төлөөлөгч шоргоолж ухаантай амьтан. Судлаачид шоргоолжийг нийгэмшсэн шавьж ч гэх нь бий. Тэд зохион байгуулалт, хатуу дүрэм журамтай амьдардгаараа хүнтэй төстэй.
Хүн нийгмийн бүтээгдэхүүн бол шоргоолж өөрийн хатан хаант улсын цэрэг. Энэхүү шавьжны нийгэм хатуу, чанга дэглэмтэй. Олон төрөл зүйл шоргоолж байх бөгөөд бүгд өөрийн хуулиар амьдарна. Хүнээр бол тухайн орны хууль, дүрэмд захирагдахтай адил. Омгийн дийлэнх хувийг ажилчин анги бүрдүүлдэг.
Шоргоолж гэдэг амьтан шим тэжээлийн уурхай ажээ. Энэ жижигхэн амьтны бие доторхи уургийн хэмжээ нь 20,4 хувьд хvрдэг




No comments:
Post a Comment